Зөвлөгөө

Англи хэл сурах зарим зөвлөгөө

Та Англи хэл суръя гэж бодож байна уу, ойрын үед эхлэх гэж байна уу? эсвэл бүр эхэлчихээд үр дүн муутай явж байна уу? Ямартай ч танд би өөрийнхөө зүгээс баяр хүргье. Та эхлэлийг хийж чадлаа. Одоо харин амжилттай үргэлжлүүлэх л үлдлээ. Энэ эрчээрэй танийг урагшлаасай гэж хүсэж байна. Тиймээс доорх зөвлөгөөг би олж ирлээ. Уншаад үзээрэй. Тэгээд хэрэгжүүлээрэй. Та чадна. Өнөөдөр бидэнд ямар нэгэн гадаад хэл заавал байх хэрэгтэй, тэр тусмаа Англи хэл. Дэлхийн аль ч өнцөг булан бүрт явахад тухайн орны хэлийг мэдэхгүй байсан ч Англи хэлийг мэддэг, ядаж ойр зуурхан яриад ойлголцдог бол газардахгүй гэдгийг мэдэрсэн учраас би танд туслахыг оролдож байгаа царай маань энэ. Улс орон, дэлхий дахин маань хором хоромоор глобалчлагдаж байна шүү дээ. Та бүү хоцроорой.

1. Гадаад хэл сайн сурах нэг vндэс нь эх хэлээ сайн сурсан байх явдал.
2. Сонсох, ярих, унших, бичих гэсэн дєрвєн чадварын аль нь чухал вэ гэвэл ярих нь хамгийн чухал. Ярих процессын эхлэл нь сонсох чадвар. Мєн дээрх чадваруудаас аман орчуулгын чадвар том зvйл бий.
3. Уламжлалт сургалтын гол алдаа нь ярианы чадварыг орхигдуулдаг.
4. Яриа гэдэг бол хэл юм. Харин хэл гэдэг бол ярианы гар юм. Ярих сонсох чадварыг эзэмшсэн цагт бусад чадварыг олж авахад илvv хялбар болно.
5. Бид дvрмийг ганцаараа, бие даан сурдаг нь буруу алхам. Дvрмийг харилцан ярилцан, тусгай орчинд олуулаа сурах нь чухал.
6. Англи хэл сурахын тулд бид заавал англиар сэтгэх хэрэгтэй гэвэл тийм биш. Англиар сэтгэх нь бидний хэл сурсаны дараа дадал зуршилаар болдог зvйл.
7. Англи хэл сурахын тулд англи, америкийн тvvхийг тодорхой хэмжээгээр судлах хэрэгтэй.
8. Гадаад хэл сурч байгаа хvн дуудлага, аялагад онцгой анхаарах хэрэгтэй. Англиар ярих vедээ єєрийн ярианы дуудлага, аялагад анхаарлаа хандуулаад хэрэггvй. Зєвхєн хэлэх гэсэн зvйлээ зоригтойгоор илэрхийлэх хэрэгтэй.
9. Сонсголын дасгалыг зєвхєн ганцаараа, чимээгvй орчинд, эсвэл лингафон танхимд хийх.
10. Дараагийн сэдэв рvv орохын тулд ємнє vзэж єнгєрсєн сэдвvvдийг ойлгон орчуулж єєрийн vгээр тайлбарлан ярьж сурах хэрэгтэй.
11. Англи хэл сурахын нэг чухал vндэс бол байнга дасгал сургууль хийх явдал байдаг.
12. Їгийг дангаар цээжлэдэг арга учир дутагдалтай. Учир нь амьдрал дээр vг дангаараа утга агуулах нь ховор. Иймд vгийг єгvvлбэрт байхад нь бусадтай нь цуг цээжлэх хэрэгтэй.
13. Єгvvлбэрийн хэв маягийг яг єгvvлбэрийг ойлгон єєрийн болгон авдаг тэр л аргаараа єєрийн болгон тогтоох хэрэгтэй.
14. Хэлний тєрлийн олон сурах бичгээр сурах хэрэгтэй. Дvрмийн ном vзэх нь дvрмийн мэдлэгийг сайжруулах зорилготой.
15. Шалгалтанд зориулан бэлдсэн хэл удахгvй бvдэгрэн алга болдог. Тиймээс хэрэглэх гэж л хэл сурах хэрэгтэй.
16. Харь оронд очиж хэлийг сурах нь илvv хор хохиролтой. Хил гарахын тулд их зардал гарна. Гадаад оронд єдєрт дундажаар 11-12 цаг ажиллах бєгєєд ажил гэр хоёрын хооронд 1-2 цаг зарцуулна гээд тооцвол хаана нь хэлийг нухах цаг гарах вэ? Мєн англи, монгол хэлээ чєлєєтєй сэлгэн хэрэглэх нєхцєл гардаггvй. Тиймээс хэл эх орондоо сурах нь дээр.
17. Хэлийг єргєн фронтоор сурдаг. Мєн хэл бол математик биш тул заавал дараалал шаардахгvй.
18. Хэлийг єєрийн тєвшний хvмvvстэй уйгагvй бэлтгэх хэрэгтэй.
19. Англи хэл дээр кино, нэвтрvvлэг, сонин, сэтгvvл сайтар vзэж байх нь хэлийг єєрийн болгоход чухал.
20. Ямар ч нєхцєл байдалд цэвэрхэн бичлэг бvхий хуурцаг чухал байдаг.
21. Гадаад хvнтэй харилцах нь дадлагжихад нєлєє vзvvлнэ. Гэхдээ тэд англи хэлийг зовоогvй сурсан тул алдах нь тэдэнд ойлгомжгvй санагддаг.
22. Єєрийн хэлээр уншиж буй мэт тасралтгvй, хичээнгvйгээр унших явцдаа ярианы болон сонсголын чадвараа нэмэгдvvлэх. Энэ бол амжилтын vндэс. Єєрєєр хэлбэл яриа болон сонсголын дасгалыг тусад хийлгvйгээр бvгдийг нь уншлагын дасгалд багтаах хэрэгтэй.
23. Їеэ єнгєрєєсєн хэллэг, vг, єгvvлбэрээс салж орчин vеийн хэллэг бvхий vг, хэллэгийг сонгох хэрэгтэй .
24. Нэг амьсгалын дасгал нь тасралтгvйгээр тод ярьж сурахад чиглэгдэнэ. Энэ арга монголоор цагаан лонх тоолохтой адил юм. Нэг амьсгаагаар хэллэг єгvvлбэрийг олон дахин унших.
25. Гурван хамгийн арга нь цэвэр, тод, тунгалаг ярихад чиглэгдэнэ. Уг арга нь хамгийн чангаар, хамгийн тодоор, хамгийн хурднаар унших гэсэн зарчим юм. Дасгал хийхдээ нэг єгvvлбэр болон бэлдсэн эхийг эхлээд чангаар уншиж эхэлнэ. Энэ таны сонсгол болон ярианы чадварт онцгой нєлєєлдєг бєгєєд єєрийн алдааг ялган таниж мэдэхэд зориулагдсан. Дараа нь єгvvлбэр, хэллэг, vгийг тод дуудна. Энэ нь олсон алдаагаа засан дуудна гэсэн vг. Дараа нь хурдан уншина. Энэ нэг амьсгалын аргатай адил vvрэгтэй. Эцэст чанга, тод, хурднаар уншина.
26. Хамгийн хялбар vсэг, авиа, єгvvлбэр, хэллэг ер нь бvх зvйлд чухалчлан авч vзэж уйгагvй хичээлэх хэрэгтэй. Амжилтыг нэг vсэг, нэг єгvvлбэрээс олж авах болно.
27. Їгийг зєв тодорхой дуудаж сурах нь амжилтын vндэс.
28. Тодорхой хэмжээний vгсийн сан, яриа, єгvvлбэрийн бvтэцийг мэддэг болсон хойноо дvрэм vзэх нь танд ашигтай. Дvрмийг єєртєє тохиромжтой байдлаар тайлбарлаж, сурах арга барилаа єєрєє сонгох хэрэгтэй.
29. Чєлєєт цагаараа сурах л таны ганц боломж.
30. Аливааг асууж лавлана гэдэг нь хэлний тєвшинг ахиулах сайн боломж.
31. Ямар нэг vг хэллэгийг тогтоож дахин давтан хэлэх нь илvv vр дvнтэй. Ялангуяа чанга дуугаар нэг хэллэгийг унших нь илvv vр дvнтэй. Ингэх нь зєвхєн таны тогтооход хэрэгтэй байгаад зогсохгvй яриа, сонсгол, дуудлага гээд олон талын чадварыг хєгжvvлнэ.
32. Аилваа нэг зvйлийг дотроо тєсєєлєєд тvvндээ зохицуулан давтах хийх хэрэгтэй. Єєрєєр хэлбэл хаана ямар vг хэллэг хэрэглэж болох талаар давтана гэсэн санаа. Жишээ нь илтгэл тавьж байгаа болон ярилцлагад орж байгаа гэх мэт.
33. Чи єєрийнхєє ярьж, орчуулж чадаж байгаа тэр зvйлээ л сонсоод ойлгох чадвартай байдаг. Тэгэхлээр ярианы чадварыг эзэмшснээр сонсох чадварыг аяндаа эзэмших болно.
34. Хэлц vгийг эзэмшсэн хvн англи хэлийг тєрєлх хэл шигээ сурах эхлэлийг тавьдаг. Хэлц vг нь санаа бодлоор товчоор илэрхийлэх болон ярианы чадварт гойд нєлєєтєй.
35. Ганцхан ширхэг цэвэр дуудлага бvхий хуурцганд бvхий л авиа багтсан байдаг.
36. Англи хэлний єндєр чадварт хvрснийг илтгэх гол шалгуур бол аман орчуулгын чадвар юм. Уг чадварыг эзэмшихын тулд англи хэл дээр бичигдсэн нэг єгvvллэгийг унших vедээ монголоор яриад vзээрэй. Дунд нь ерєєсєє зогсож болохгvй. Ярихад хичнээн хvндрэлтэй байсан ч зогсож болохгvй.
37. Ямар ч аргаар хамаагvй санаа илэрхийлж сурах хэрэгтэй.
38. Яагаад гэсэн асуулт тавилгvйгээр бvгдийг байгаагаар нь хvлээн авч, сурах бичгийн дагуу хичээллэх хэрэгтэй.
39. Хэлж чаддаг зvйлээ оновчтой зоригтой хэлж сурах нь чухал. Єєрийгєє алдах байх гэж эмзэглэсний хэрэггvй.
40. Хичнээн зав чєлєєгvй байлаа ч хаяа нэг дvрмийн ном сєхєн хар.
41. Яриандаа сул vг хэрэглэх нь танийг яг л унаган анлгиар ярьж байгаа мэт сэтгэгдэл хvнд єгєх болно.
42. Англиар ном материал уншихдаа єєртєє хэрэгтэй мэдээлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй.
43. Англи хэл дээр хошин шогийн єгvvллэг, хэллэг эзэмшсэнээр англиар сэтгэхэд тань тус болно.
44. Хэмжээ хязгаар тавилгvйгээр унших бєгєєд чанга дуугаар, тод дуудаарай. Їг vсэг авиа нэг бvр дээр тогт. Гарсан шинэ vгийн утга нэг бvрийг харах биш тухайн єгvvлбэрт ямар утгаар орсныг ойлгох хэрэгтэй. Олон дахин давтан уншснаар чадвар чинь аяндаа сайжрах болно.
45. Ярины нууц гэдэг бол амаа зогсолтгvй хєдєлгєн, єєрт хэрэгтэй бvхнийг хэлэх. Амны булчингуудаа євдєтєл нь дахин давтах.
46. Ярианы чадвар сайжирсанаар бичгийн чадвар сайжирна.
47. Єдєрт 1-2 єгvvлбэрийг Англи – Монгол, Монгол – Англи гэх мэтээр хєрвvvл.
48. Хэдийгээр vгийн сан бага, ерєєсєє орчуулж чадахгvй байсан ч тасралтгvй хуулан бичих нь танд тустай. Ядаж гар тань эвэлнэ. Їг vсэг танил болно.
49. Тооны тухайд тасралтгvйгээр тоогоо дараалуулан унших хэрэгтэй.
50. Єєртєє хэрэгтэй хэсэг бvлэг хэллэг, єгvvлбэрийг тогтоон хэрэглэх орчныг нь бодож тєлєвлє.
51. Шинэ vгийг зєв дуудан дуудлага болон бичлэгийн хоорондын ялгааг нарийн мэдрэх нь таныг vг тогтооход тусална.
52. Їгийг дангаар нь цээжилснээс аль болох олон єгvvлбэр цээжил. Єгvvлбэрийг цээжлэхийн тулд єгvvлбэрийн бvтэцийг нь сайн ажиглан тогтоо. Ерєєс англи хэлний гол нууц єгvvлбэрийн бvтэцэд байдаг.
53. Шинэ vг гарч ирэхэд яаран толь шvvрэн авах хэрэггvй. Магадгvй тэр vгийг урьд ємнє нь чи мэддэг байсан байж болно. Мєн чиний мэддэг vгнvvдийн хувирсан хэлбэр байж болно. Эргэн санахыг хичээ. Їнэхээр мэдэхгvй гэсэн vедээ толь ашигла

Toefl- ийн шалгалтанд бэлтгэх 6 зөвлөмж
alt1. Try to understand a reading or lecture as a whole. Unlike earlier versions of the TOEFL,the new version tests whether you can see how ideas interact in a longer reading.

- Уншлагын хэсэг болон лекцийг бүхлээр нь ерөнхийд нь ойлгохыг хичээгээрэй. TOEFL-iin шинэ хувилбар болох IBT toefl нь 'longer reading' дахь сэдвийн агуулга уялдааг хэрхэн ойлгож байгаа эсэхийг чинь шалгах болно


2. Take notes. Especially in the listening section,you will need notes to remember what you have heard. Note-taking will also help you concentrate. You can practice by taking notes of news stories, documentaries, or lectures.


-Тэмдэглэл хөтөл. Ялангуяа сонсголын хэсэг дээр тэмдэглэл хөтөлсөнөөр энэ нь сонссон сэдвээ эргэн санахад хэрэг болохоос гадна анхаарлаа хандуулж бодож тунгаахад тань хэрэг болох болно. Баримт бичиг, мэдээ, лекц түүх гэх мэт зүйлүүдийг сонсож тэмдэглэл хөтөлж дадлагажих хэрэгтэй.

3. Study grammer in context,not by itself. Unlike earliar versions of the TOEFL, the new version has no grammer section. Your knowledge of grammer is useful in helping you understand the readings and lectures, not in answering grammer-specific quetions.

-Хам сэдэв дахь дүрмээс суралц. Шалгалтын шинэ хувилбар болох IBT toefl- д дүрмийн хэсэг байхгүй. Гэвч чиний дүрмийн мэдлэг уншлагын хэсэг болон лекцийг ойлгоход хэрэг болох бөгөөд өөрөөр хэлбэл тусгайлсан дүрмийн асуулттай хэсэг байхгүйч чиний дүрмийн мэдлэгийг шалгалтын хэсэг тус бүрд шаардагдах болно.

4. Practice writing essays that express your opinion on a topic. The writing section of the 2005 TOEFL includes questions asking for your opinion on various daily topics. These are timed. Practice writing under a time limit, shaping your thoughts into a well-rounded essay.

-Тухайн сэдэвт өөрийнхөө санааг илэрхийлэн эссэ бичиж дасгал хий. Бичих хэсэгт өдөр тутмын янз бүрийн сэдэвийн тухай чиний бодлыг асуусан хэсэг байгаа.Энэ нь тодорхой цаг заасан байгаа тул өөрийн бодлоо тусгасан чадварлаг сайн эссэ бичихийн тулд тогтоосон хугацаанд эссэ бичиж дадлага заавал хийгээрэй.

5.Build up your academic vocabulary. Your ability to comprehend reading passages rests largely on your academic vocabulary. Build your vocabulary by readind, making flash cards, and writing sentences using new words in your reading comprehension, but also in listening, writing, and speaking.

- Мэдээж миний хамгийн түрүүнд зөвлөх юм бол үгийн мэдлэгээ баяжуулах хэрэгтэй. Чиний уншлагын хэсгийг ойлгох чадвар нь чиний академик үгийн мэдлэг дээр тулгуурлах болно. Уншаад ойлгох чадвараа нэмэхийн тулд Уншиж, үзүүлэн хийж, шинэ үг ашиглан өгүүлбэр бичиж үгийн баялагаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүнээс гадна мөн сонсох, бичих ярих хэсэгт үгийн мэдлэг маш чухал учир үүн дээр мөн сайн ажиллаарай.

6.Commit your attention to the test. Some of the topics covered in the test may not actually interest you. Still,your focused energy will improve your test score. Agree with yourself not to think about other topics during the test. Force yourself to keep your attention on tested material.