За ингээд өнөөдрөөс эхлээд англи хэлнийхээ хичээлийг эхлэж байна. Би өөрөө тийм айхтар биш боловч сурсан мэдсэн бүхнээ та бүгдтэйгээ хуваалцахдаа үргэлж баяртай байх болноо. Та бүхэн туслаж дэмжээрэй. Ингээд олон зүйл нуршилгүй хичээлдээ орцгооё. Ажа ажа амжилт залуусаа.
Англи хэлний хичээл № 1
За ингээд хамгийн эхний хичээлээрээ та бүхэндээ англи хэлний цагаан толгойг хүргэж байна.
The English Alphabet [Англи хэлний цагаан толгой]
Aa [ei] Bb [bi:] Cc [si:] Dd [di:] Ee [i:] Ff [ef:] Gg [dз:] Hh [eits] Ii [ai] Jj [dзei] Kk [kei]
Ll [el] Mm [em] Nn [en] Oo [ou] Pp [pi:] Qq [kju:] Rr [a:] Ss [es] Tt [ti:] Uu [ju:] Yy [vi:]
Ww [dablju:] Xx [exs] Zz [zed]
Жич: Манайхаан та бүхэн галигийн ард “:” ийм тэмдэг байгааг харж байгаа байх. Энэ бол тухайн үсгийг жаахан удаан хэлнэ гэсэн үг шүү. Тэгээд мөн “dз” ийм галигийг Ж үсэгээр дуудна.
Болж өгвөл дахин дахин унших юм уу аль эсвэл хэд хэдэн удаа хуулж бичвэл илүү сайн тогтоогдох байхаа. За ингээд Мэндчилгээнийхээ хичээлийг эхэлье.
Hello – Сайн байна уу ?
Hi – Сайн уу ?
Жич: Hello гэдэг үгийг өөрөөсөө ахмад настай хүнтэй мэндлэхдээ хэлнэ. Харин Hi – г чацуу юм уу дүү хүмүүстэй мэндлэхдээ хэрэглэвэл илүү тохиромжтой байхаа.
How are you ? - Та сайн байна уу ?
I am fine. And you ? - Би сайн. Харин чи [та]
I am fine. Thanks. - Би зүгээрээ. Баяраллаа.
What is your name ? - Таны нэр хэн бэ ?
My name is... - Миний нэрийг...
How old are you ? - Та хэдэн настай вэ ?
I am twenty years old. - Би 20 настай.
What do you do ? - Та юу хийдэг вэ ?
I am a student. - Би оюутан.
Nice to meet you ? - Таньтай танилцсандаа таатай байна.
Nice to meet you too. - Би ч бас таньтай танилцсандаа таатай байна. [too – мөн, бас]
Have a nice day. - Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
See you later [tomorrow] - Дараа уулъяа [маргааш]
Good bye - Баяртай.
Та бүхэн Дээрх мэндчилгээнүүдийг хэн нэгэнтэй харилцаж давтвал илүү үр дүнтэй сурах байхаа. За ингээд Эгшигийн Галигын тухай хичээлээ эхэлцгээе.
Vowel of transcription
[эгшигийн галиг]
Англи үгийг уншихад зориулагдсан хаалтан доторх тэмдэглэгээг галиг гэнэ. Галигийг хаалтанд салангад бичдэг. Жишээ нь: For example: key [ki:]
46 – transcription: a. 22 vowel [эгшиг] b. 24 consanant [гийгүүлэгч]
1. [I] и big [big] том it [it] энэ
2.
[e] е ten [ten] 10 egg [eg] өндөг
3.
[эе] э man [mэеn] эрэгтэй хүн cat [kэеt] муур
4.
[o] hot [hot] халуун not [not] үгүй
5.
[A] а sun [sАn] нар cup [kAp] аяга
6.
[u] ү book [buk] ном foot [fut] хөл
7.
[э] э sister [sistэ] эгч maker [meikэ] бүтээгч
Эдгээр нь богино долоон эгшиг юм шүү.
8.
[I] ий tree [tri:] мод he [hi:] тэр эрэгтэй
9.
[a:] аа car [ka:] машин far [fa:] хол
10.
[o:] оо door [do:] хаалга ball [bo:l] бөмбөг
11.
[u:] үү blue [blu:] хөх two [tu:] 2
12.
[Э] Өө work [wэ:k] ажил
Эдгээр нь урт таван эгшиг юм шүү.
13.
[ei] э,й name [neim] нэр table [teibl] ширээ
14.
[ou] ө,ү old [ould] хуучин rose [rouz] сарнай
15.
[ai] а, и nine [nain] 9 high [hai] өндөр
16.
[au] а,у town [taun] хот house [hauz] байшин
17.
[oi] о,и boil [boil] буцлах toy [toi] тоглоом
18.
[iЭ] и,а ear [iэ] чих hear [hiэ] сонсох
19.
[eэ] е,э pair [peЭ] хос mare [meэ] гүү
20.
[uэ] ү,э poor [puЭ] ядуу sure [suЭ] итгэлтэй
21.
[auЭ] а,у,э our [auЭ] бидний, манай
22.
[aiЭ] а,и,е fire [faiэ] гал
Эдгээр нь 10 хос эгшиг юм шүү.
За ингээд эхнийхээ хичээлийг та бүхэндээ хүргэлээ. Таньд таалагдсан эсэхээ сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. Дээрх үзсэн хичээлээ сайн давтаарай. Ингээд дараагийн хичээл хүртэл түр баяртай.
No comments:
New comments are not allowed.